Японд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд дэлхийн хамгийн өндөр настай хүн Наби Тадзима 117 насандаа хорвоог орхисон билээ. Тэгвэл одоо дэлхийн хамгийн өндөр настай хүнээр мөн Японы иргэн Тиё Мияког нэрлэж байна. Тэрбээр удахгүй 117 нас хүрэх аж.
Харин АНУ-ын хамгийн өндөр настай иргэн Дельфина Гибсон өчигдөр орой нас баржээ. Тэрээр 114 настай байсан аж. Энэ талаар Пеннсилваниа мужийн захирагч Том Волф “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “АНУ-ын хамгийн өндөр настай иргэн Дельфина Гибсоныг нас барсныг сонсоод би их гашуудлаа. Тэрээр 1903 онд төрж, Пеннсилваниа мужид 90 гаруй жил амьдарсан иргэн” гэж бичсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )