21 настай жуулчин бүсгүй хаднаас унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

 Оросын жуулчин 21 настай Эльвира Баранова Черногорын хойд хэсэгт ууланд явж байгаад амиа алджээ. Аврагч нар түүний цогцсыг олоход амьсгал хураагаад удсан байсан гэнэ. Энэ явдал тавдугаар сарын 9-нд болсон байна. Аяллыг удирдаж явсан багш нь болон бас нэгэн хүн бүсгүйд анхны тусламж үзүүлэхээр оролдож байжээ.

Дээрх золгүй явдлын шалтгаан нь ууланд аялагч нарын зохион байгуулалтгүй байдлаас болсон гэж Черногорын аврах албанаас мэдээлжээ. Зуны улирал эхэлж, иргэд амарч зугаалж, аялах болсон энэ үед анхаарал болгоомжийг ямагт нэгдүгээрт тавихыг анхааруулж байна.

21-летняя туристка из России погибла в Черногории, упав со скалы

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top