НҮБ: Хойд Солонгосын хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдээд байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

 Хойд Солонгосын хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, хүндхэн байгаа талаар НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагаас олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хойд Солонгосын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг уриалжээ.

“RT” агентлагийн мэдээлснээр дээрх байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ сарын 8-11-нд Хойд Солонгост айлчилсан байна. Тус улсын нийгмийн нөхцөл байдалтай танилцсан тэрбээр өчигдөр Сөүлд мэдэгдэл хийжээ. “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал “БНАСАУ-д олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Гэхдээ 1990-ээд оных шиг өлсгөлөн болсон гэж харагдсангүй” гэсэн байна.

Дэлхийн улс орнууд Хойд Солонгост тусламж үзүүлэх нь эрс буурсан гэсэн судалгааны дүн гарчээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли “Хүүхдүүд улс төрийн үл ойлголцлын золиос болж байна. Ийм зүйл байх ёсгүй” гэж онцлон хэлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eeer(112.72.14.69) 2025 оны 03 сарын 13

Huurhii huuhduud

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

gaitai amerikaas aihaa bolj delhiin ornuud hoid solongostoi hamtran ajillah heregtei shdee, kubiig olon jil yaj tamallaa, odoo solongost tuslah, hamtrah zag bolson shdee, er ni olon ulsiin baiguullaga yyrgee bielyylehee baisan, amerik dur zorgooroo baidag zag ongorson shdee odoo

1  |  0
Зочин(66.181.181.172) 2025 оны 03 сарын 13

Улс төрийн захиалгат иймээрхүү мэдээллийг байнга л цацаж байдаг шүү дээ

1  |  0
fg(119.40.103.50) 2025 оны 03 сарын 13

ene neg targan pizdag boldog bol alaad mahaar ni chimchitei shul hiij muguh ymsan

1  |  0
Зочин(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий хүүхдүүд, гэтэл кимийн тарган цатгаланг яана.

1  |  0
Top