АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт цуцлагдаж магадгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. “Хойд Солонгосын эрх баригчид уулзалтыг цуцлах хүсэлтэй байгааг АНУ судалж үзэхээр төлөвлөж байна” гэж Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.
Уулзалтыг ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон байсан юм. Харин АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаад дургүйцсэн Ким Жон Ун Доналд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхгүй гэсэн бололтой.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Yankuudtai ijil tuvshind haritsah heregtei. Manaih c adil. Jaahan buurai uzegdvel shuud davardag
zub l gej bodoj bna tsergiin surguulilt hiij odoj bdagaa bolih heregtei