Эмэгтэй хүн анх удаа Тагнуулын Төв Газрын даргаар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Тагнуулын төв газар /ТТГ/-ын дарга болж байна.

Ж.Бушийн засаг захиргааны үед гадаад орнуудад байсан нууц шоронгуудыг хариуцан ажиллаж байсан Жина Хаспелийг АНУ-ын Сенат ТТГ-ын даргаар албан ёсоор баталлаа. Түүний нэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп өргөн барьсан бөгөөд Сенатын гишүүдээс 54 нь зөвшөөрч, 44 нь татгалзсан хэдий ч олонхийн саналаар ийнхүү томилогдсон аж.

Жина Хаспел өмнө нь ТТГ-ын дэд захирлын албыг хашиж байсан билээ.


ТТГ-ын даргад нэр дэвшсэнтэй нь холбогдуулан хэлэлцүүлэг явуулах үед түүний удирддаг байсан Таиланд дахь нууц шоронд терроризмд сэжиглэгдсэн хоригдлуудыг тамладаг байсан тухай асуудалд түүнийг холбогдуулан буруутгаж байсан юм.

Гэвч тэрээр тагнуулын асуудал хариуцсан сенатын хорооны гишүүдэд мэдэгдэл хийхдээ, хэрэв ТТГ-ыг удирдах үүрэг хариуцлагыг түүнд итгэн даалгасан тохиолдолд хатуу чанга мөрдөн байцаалтын асуудал ахин гарахгүй болно хэмээн итгүүлж чадсан аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top