Английн ханхүү Харри болон Холливудын жүжигчин Меган Маркел нар 2017 онд сүй тавьсан билээ.
Харин хуримын ёслол өнөөдөр болох юм. Хуримын ёслолыг угтаж бэлэг дурсгалын модон халбага, усны хувцаснаас эхлээд бүхий л төрлийн хэрэгслүүд худалдаанд гарчээ.
Энэхүү хуримын ёслолын ачаар Их Британийн аялал, жуулчлалын салбарт 400 гаруй сая ам.долларын орлого орно гэж “Brand Finance” компани тооцоолсон байна. Хатан хааны гэр бүл зөвхөн бэлгэдлийн шинжтэй байхаас гадна эдийн засагт оруулах хувь нэмэр их байдаг гэж үздэг. Өнгөрсөн онд “Buckingham”-ийн ордныг таван сая орчим хүн үзэж сонирхжээ. Үүнээс жилд 747 сая ам.долларын орлого олсон байна. Мөн үүнтэй холбоотой бэлэг дурсгалын зүйл, гудамжинд зохион байгуулагдах арга хэмжээ зэргээс 162 сая ам.долларын орлого олдог талаар “CRR” төв мэдээллээ.
Өдгөө 92 настай Хатан хаан Элизабетийн хувьд хаан ширээг нь дагалдан ирдэг үл хөдлөх хөрөнгөнөөс сүүлийн 10 жилд 2.6 тэрбум фунт стерлингийн орлогыг Засгийн газартаа өгчээ. Харин үүний 15 хувийг Хатан хааны гэр бүлийн зардалд зарцуулдаг байна. Хатан хаан Элизабетийн өөрийн хөрөнгө нь 420 сая доллараар хэмжигдэж байгаа юм. Энэ нь Их Британийн иргэн бүр жилд 65 пенсийг татвараар дамжуулан төлж, Хатан хааны гэр бүлийн зардлыг гаргадаг гэсэн үг.
Английн ханхүү жирийн нэгэн жүжигчин эмэгтэйтээ хуримлах болсон нь дэлхий нийтийг гайхшруулсан юм. Тиймээс Меган Марклын тухай сайн, муу олон мэдээ цацагдаж эхэлсэн. Тэрээр олон ангит Suits кинонд тоглосон дүрээрээ, хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог энэрэнгүй зангаасаа эхлээд яс үндэс, гарал угсаа гэхчлэн бүхий л зүйлсээрээ Английн Хатан хааны гэр бүлд цоо шинэ дүр төрхийг нэмж буй юм.
Меганы ээж Дориа Рагланд охиноо багаас нь Миний цэцэгхэн хэмээн өхөөрдөн дууддаг байснаа Vanity Fair сэтгүүлийн нүүрэнд гарахад нь сэтгүүлчдэд дэлгэж байжээ. Кавказ аав, Африк-Америк ээжтэй Меганыг цагаан арьст гэх үү, хар арьст гэх үү хэмээн маргадаг хүмүүс сургуулийнх нь багш нараас эхлээд дэндүү олон бий. Харин түүний хуримд аав, ээжийг нь оролцуулахгүй тухай мэдээлэл олон нийтийг гайхшралд оруулав. Учир нь түүний ээжийг өнгөт арьстан, аавыг нь архичин хэмээн ялгаварласан тухай хэвлэлүүд шуугиж байна. Хэрэв хуримд Меганы аав, ээж оролцохгүй бол ердөө иймхэн шалтгаанаар хуримд оролцуулаагүйгээрээ хатан хааны гэр бүл нэлээд шүүмжлэлд өртөх нь дамжиггүй биз ээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Kavkaz aav genuu oh shit Caucasian gedeg chini tsagaan aristnuudiig heldeg sinjleh uhaanii helleg setguulch guai mini.
har huuhentei suugaad l . diana ch bas enethegiin erliiz
Ийм мэдээ орчуулж тавихаас ичээч доод түвшний боловсролгүй бичигч вэ. Ээж нь хар ч гэсэн хуриманд ирсэн. Аав нь архичин ч гэсэн уригдсан гэвч зүрхний гэнэтийн хагалгаанд ороод хөпөлж ч чадахгүй бга. Зурагт үз яг одоо CNN BBC мэдээ үз жаахан нүдээ нээ, тархий цэнэглэ сэтгүүлчийн нэрийг гутамшиг болгогч минээ
Eej ni oroltsoj bn yag odoo hurimand aav nj zurhnii hagalgaand orood guurs taviulsàn uchir ongotsoor nisej chadahgui. Hudlaa medee tabidag garuud yum unshaach haranhui buduuleguud