Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тоолох ажил үргэлжилж, одоогийн байдлаар тус улсын Төрийн тэргүүн Николас Мадуро тэргүүлж байна. Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр Н.Мадурод 5.8 сая иргэн саналаа өгчээ. Түүний өрсөлдөгч Энри Фальконд 1.8 сая хүн саналаа өгсөн бол “Өөрчлөлт хийх найдвар” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Хавьер Бертуччигийн төлөө 925 мянга, “Ардын улс төрийн нэгдэл” намаас нэр дэвшигч Рейнальдо Кихадуд 34.6 мянган хүн саналаа өгсөн байна.
Венесуэлийн Төрийн тэргүүний албан тушаалын төлөө нэр дэвшигч Энри Фалькон Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог шударга бусаар ялалт байгуулж байна гэж үзэж буйгаа дахин илэрхийлжээ.
Венесуэлийн ард түмэн улсынх нь эдийн засаг доройтож, иргэдийн аж амьдрал хүнд болж, гэмт хэрэг өссөнд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутгадаг билээ. Түүнийг засгийн эрхээс түлхэн унагаж, төрийн эргэлт хийх оролдлого ч удаа дараа гарч байсан юм.
Энри Фалькон
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )