Иранд мөөгөнд хордсоны улмаас 15 хүн амь алдан, мянга гаруй хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус улсад иймэрхүү төрлийн хордлого хавар, намартаа их гардаг аж.
Мөөгөнд олноороо хордсон тухай мэдээлэл хэд хоногийн өмнөөс гарч эхэлжээ. Энэ сарын 19 гэхэд, тус орны баруун зүгийн хэдэн мужид 720 гаруй хүн хордож, 9 хүн амь алдсан тухай мэдээлж байсан билээ.
Ираны Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн тэмдэглэснээр, жил бүрийн хавар, намарт иймэрхүү хордлогууд ихээр гардаг гэжээ. Энэ нь хур тунадас их орсны улмаас хортой мөөг ихээр урган, тэднийг хоргүйгээс ялгахад бэрхшээлтэй учраас лангуун дээр хортой мөөг худалдаалагдах тохиолдол гардаг гэнэ.
Ер нь, мөөгний хортой эсэхийг лабораторийн шинжилгээ явуулж байж мэдэх боломжтой аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )