Зомбинууд дайрах тухай мэдээлэл хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Америкийн Флорида мужийн Лейк Уорт хотын оршин суугчид зомбинуудын дайралтын тухай мэдээлэл хүлээн авсан байна.

Хүмүүст айдас төрүүлсэн энэхүү мэдээлэл тавдугаар сарын 20-ны шөнө эрчим хүч хэсэг зуур тасрах үеэр ирсэн гэнэ. Нийтдээ 7800 гаруй хүмүүст энэ мэдэгдэл хүрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Дараахан нь хотын эрх баригчдын зүгээс, санамсаргүй алдааны улмаас уг мэдэгдэл илгээгдсэн тухай зарлаад, оршин суугчдыг тайвшруулахыг яаравчилсан аж.

Ингээд олон нийтийн мэдээлэл хариуцсан ажилтан Бен Керр: “Лейк Уорт хотод зомби дайралтын ямар ч идэвхжил байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж, санамсаргүй алдааны төлөө уучлал хүсч байна” гэжээ. Эрчим хүчний тасралт 27 минутын дараа сэргээгдсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ё(58.140.202.122) 2025 оны 03 сарын 13

Америкчууд бүгд сэтгэцийн өвчтэй

1  |  0
Album(66.181.182.237) 2025 оны 03 сарын 13

Зомбинд итгэдэг оркуудад бид ардчилал ярьж итгэдэг гэхээр бүтэхгүй ээ.

1  |  0
Xaxa(66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

Хойд солонгос хаана бдгыг мэддэггүй хүмүүс ш дээ

1  |  0
varane(66.181.178.70) 2025 оны 03 сарын 13

Зомбид Америкчууд итгэдэг гэхээр ямар хүмүүс байдаг байна. Ёстой юу ч унших мэдэхгүй тэнэг хүмүүс. Арга үгүй л тэнэг хүмүүс юм.

1  |  0
ш(27.123.214.2) 2025 оны 03 сарын 13

хаха нэг нөхөр л овжиноор сахилгагүйтжээ

1  |  0
Top