Ким Жон Ун Трамптай уулзах дургүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

 АНУ болон Хойд Солонгосын удирдагч нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзана гэж тов зарласан билээ. Гэхдээ Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж Ким Жон Ун Трамптай хийх дээд хэмжээний уулзалтаа цуцлах хүсэлт гаргасан талаар Цагаан ордон мэдээлж байсан юм. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр “Дээд хэмжээний уулзалт болох эсэх нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас шалтгаална” гэж мэдэгджээ. Тэрбээр Конгрессын хуралдааны үеэр АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Майк Помпео Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа талаар “Ким Жон Ун ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, эдийн засгаа сэргээхийн тулд стратегийн шинэчлэл хийх хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байгаа. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал бид эдийн засгийн тусламж үзүүлнэ гэдгээ хэлсэн” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт хойшлогдох төлөвтэй байгааг уржигдар хэлж байсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.247) 2018 оны 05 сарын 26

Хэдий нэг улсын удирдагч ч гэсэн ч улс төрийн тогоонд чанагдаж, ардчилсан сонгуулиар шалгарч гарч ирээгүй болохоор зүрхшээж байгаа байх. Трампын харизм хажууд нь их гүрний улс төрийн тогоонд үхэхээс бусдыг үзсэн хөгшин чоно шүү дээ.

0  |  0
зочин(202.179.25.9) 2018 оны 05 сарын 24

цэргийн суогууль хийж өдөөн хатгалгаа болимоор юм. Трампын тэнэглэл

0  |  0
Бббб(112.72.11.119) 2018 оны 05 сарын 24

Үнэн даам бацаан

0  |  0
Top