Европын Комисс: Хуванцар саванд хэтэрхий их мөнгө зарцуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

 Европын Комисс нь хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулж, дахин ашигладаг болох зорилт тавьжээ. Энэ талаар Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Юрки Катайнен мэдэгдээд “Гэхдээ хуванцрын хэрэглээнээс татгалзана гэсэн үг биш юм. Хуванцар нь хүмүүс бидний болон далайн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Иймээс хуванцрын хэрэглээнээс болж үүсдэг сөрөг нөлөөг бууруулах зорилтыг Европын Комисс тавиад байна” гэжээ.

Жилд 105 тэрбум еврог хуванцарт гарздаж байгааг тус Комисс тогтоожээ. “Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Европын Комисс хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулах болно” гэж Ю.Катайнен ярьсан байна.

Хуванцар сав, баглаа боодлыг нэг удаа ашиглах зориулалттай байдаг билээ. Гэвч энэ нь байгальд болон хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг тогтоосон олон судалгаа бий.

Зураг

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top