АНУ-ын гурван мужид онцгой байдал зарлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

Карибын тэнгист үүсэн, одоогоор Мексикийн булан руу зүглэж яваа “Альберто” хар шуурга ойртож буйтай холбогдуулан Америкийн Алабама, Миссисипи, Флорида мужуудад онц байдал зарласан байна.

Ялангуяа Алабама мужийн нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орон  үер бууж, торнадо шуурга дэгдэх магадлалтай байгаа аж. Хар шуурганы нөлөө ойрын хэдэн цаг дотор мэдрэгдэж эхлэн,  ирэх долоо хоногийн эхэн хүртэл үргэлжлэх бололтой.

Хар шуурганы цохилтын хүчийг Луизиана мужид мөн хүлээж байгаа бөгөөд тус мужийн захирагчийн зүгээс Шинэ Орлеан хотод тохиолдож болзошгүй гамшгийн үеэр ажиллах орон нутгийн онцгойгийнхон бэлэн байдалтай байхыг анхааруулжээ.

Хар салхийг ажиглах Үндэсний төвөөс мэдээлснээр, одоогоор “Альберто” хар шуурга Кубын районд байгаа бөгөөд энэ сарын 28-нд буюу даваа гаригт Флорида, Алабамагийн эрэгт хүрч ирнэ гэжээ. Одоогийн байдлаар, салхины хурд 64 км/цаг хурдтай байгаа ч цаашид улам нэмэгдэх төлөвтэй аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СО(27.123.214.88) 2018 оны 05 сарын 28

ТРАМП ЧАМАЙГ ЯАСИЙЙН

0  |  0
зөв зүйлд яадаг юм(103.111.68.50) 2018 оны 05 сарын 28

ТРАМПЫН БАЙГАА ОРДНЫГ Л ДАЙРААСАЙ ДАА. БУСАД МУЖИД БОЛ ХАРЭГГҮЙ ДЭЭ

0  |  0
Top