АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт дэлхий дахины анхаарлын төвд ороод удаж байгаа. Тэдний уулзах газар, цаг хугацаа товлогдоод овоо нааштай байж байтал АНУ-Өмнөд Солонгосын цэргүүдийн хамтарсан сургуулилт болж тааран, Ким Жон Уны гэдэнг хөдөлгөөд орхисон. Ингээд уулзана, уулзахгүй гэлцсэн саармаг байдалд орчихсон билээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Жим Жон Ун-тай ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзана гэдгээ хэлсэн тухай Reuters агентлаг мэдээлсэн байна.
Тэнд өгүүлснээр, Венесуэлд суллагдсан АНУ-ын иргэнийг Цагаан ордонд хүлээн авч уулзах үедээ энэ тухай өгүүлсэн гэжээ.
Мөн БНАСАУ-тай хийх гэрээ хэлцлүүд нь маш амжилттай явагдах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч дурдсан байна.
Энэ сарын 26-нд хоёр Солонгосын удирдагчид хилийн цэрэггүй бүсэд уулзах үеэр Ким Жон Ун Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
tom gurnii erunhiilugch bn da bolilo bas ulzlaal gehiim.oilgohguim.
Tramp butsmal ber shig aaliguiteh yumaa.