Оросын цэргийн зөвлөхүүд амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

Сири улсад албан үүрэг гүйцэтгэж байсан Оросын цэргийн дөрвөн албан хаагч амь үрэгдсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Дейр эз-Зор мужид байрлаж байсан Засгийн газрын армийн артиллерийн анги нэгтгэл рүү террористууд шөнөөр халдах үед Оросын цэргийн хоёр зөвлөх амь үрэгдэн, таван албан хаагч шархадсан аж.  Тэдгээр шархдагсдаас хоёрынх нь амь насыг эмч нар аварч чадсангүй.

Сирид албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн тэдгээр цэргийн зөвлөхүүдэд ОХУ-ын төрийн дээд одон медаль нэхэн олгохоор болжээ.

Сири улсад амь үрэгдсэн 1995 оны түрүүч, 1985 оны ахлах дэслэгч нартай Забайкалийн хязгаарт салах ёс гүйцэтгэсэн байна. Нутгийн баатарлаг хөвгүүдээ эцсийн замд нь үдэх ёслол Чита хотын ойролцоо болсон аж. Түрүүчийг Чита хотын төв оршуулгын газарт, Ахлах дэслэгчийг Чита хотын дэргэдэх Песчанка сууринд хөдөөлүүлсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(45.117.35.6) 2018 оны 05 сарын 28

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Зочин (64.119.20.230) 2018 оны 05 сарын 28

Ум ма ни бад мэ хум. Хайран сайхан залуучууд.

0  |  0
Top