Турк: АНУ сөнөөгч онгоц нийлүүлэхээс татгалзвал бид Оросоос авна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

 АНУ “F-35” сөнөөгч онгоцоо Туркт нийлүүлэхээс татгалзвал тус улс ОХУ-аас “Су-57” сөнөөгч онгоц худалдаж авах болно гэдгээ мэдэгджээ. Энэ талаар аль хэдийн судалж эхэлсэн байна. Туркийн хэвлэлүүдэд мэдээлснээр “Су-57” сөнөөгч онгоц нь Америкийн “F-35”-аас хоёр дахин хямд аж. Иймээс АНУ ирэх сард онгоцоо нийлүүлж эхлэхгүй бол Оросын “Су-57”-г хамгийн боломжит нөөц хувилбар гэж үзжээ.

Туркийн Гадаад хэргийн яамнаас “АНУ “F-35”-аа нийлүүлэхээс татгалзвал Турк улс тодорхой арга хэмжээ авна” гэсэн байна. Турк улс 100 гаруй “F-35” сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдаж авах талаар мэдэгдэж байсан билээ. Гэвч АНУ-ын хууль тогтоогчид Батлан хамгаалах яамандаа болзол тавьж, сөнөөгч онгоц худалдах хэлцэлд саад болж магадгүй байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.88) 2018 оны 12 сарын 02

Orosiin zevsegeer orosuud lbaildaj chadna BA”s mongolchuud busad n chadahgui tuuh CH tiim baisa

0  |  0
zochin(202.126.89.88) 2018 оны 12 сарын 02

Orosiin zevsegeer orosuud lbaildaj chadna BA”s mongolchuud busad n chadahgui tuuh CH tiim baisa

0  |  0
Aagii(27.123.214.110) 2018 оны 05 сарын 28

Orosin zevseg huchirheg shu

0  |  0
Top