Сергей Скрипаль болон түүний охиныг амьд гарна гэж бодоогүй гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

 Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд Их Британийн Солсбери хотод маш хүчтэй химийн бодисоор хордуулсан байсан билээ. Тэгвэл тус хотын эмч нар “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа Сергей болон Юлия Скрипалийг амьд гарна гэдэгт итгэхгүй байсан тухайгаа хэлжээ. “Тэднийг тархи мэдрэл саажуулдаг маш хортой бодист хордсон гэдгийг мэдсэн даруйд бид тагнуулч асны болон түүний охины амийг аварч чадахгүй нь гэж бодсон. Бид эмчилгээний бүхий л аргыг хэрэглэсэн. Тэднийг Солсбери хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчилсний үр дүнд амь нь аврагдлаа” гэж эмч нар ярьсан байна.

Юлия Скрипалийн бие сайжирч, ааваасаа түрүүлж эмнэлгээс гараад видео бичлэг хийж үлдээсэн талаар Их Британийн цагдаагийн газраас мэдээлж байсан юм. Өнгөрсөн сард гарсан энэхүү мэдээлэлд “Юлия үеэл эгч Виктория Скрипальтайгаа уулзах хүсэлгүй байгаагаа хэлж, түүнд туслах гэж оролдох хэрэггүй гэсэн. Мөн Оросын тусламж бидэнд хэрэггүй гэж тагнуулч асны охин дамжуулсан” гэж байв. Харин Их Британи дахь Оросын Элчин сайдын яам Юлия Скрипаль англичуудын шахалтаар тийм мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Үеэл эгч Виктория нь түүнтэй холбогдох гээд чадахгүй байгаа тухайгаа Оросын телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан юм.

Оросын тагнуулч асан болон түүний охиныг “Новичок” гэх хийгээр хордуулсан болохыг тогтоогоод байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ хэрэгт Оросыг буруутгасан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Скрипалийг хордуулсан бодис Орост байхгүй” гэсэн билээ.

Владимир Путин прокомментировал отравления Сергея Скрипаля

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочини(150.129.140.225) 2018 оны 05 сарын 30

ЭХ ОРНООСОО УРВАГЧ

0  |  0
mongol(27.123.214.110) 2018 оны 05 сарын 30

Yaj emcilc amid uldeehiig bodood olcihson horduulhiig ni huleegeed belen baitsgaaj. Hahaha. Iim yadruuhan yumand unemshdeg baruuniihan cini t.tolgoiguim baina.

0  |  0
Top