Францын нийслэл Парис хотод 22 настай цагаач Мамуду Гассама ямар ч уяа, хамгаалалтгүйгээр барилгын дөрвөн давхар руу авирч, бяцхан хүүгийн амийг аварчээ. Аав нь хайхраагүйгээс болж балконоороо унах гэж байсан хүүг хөрш айлынх нь хүн тогтоон барьж байх хооронд Мали улсаас цагаачлан очсон залуу минут ч хүрэхгүй хугацаанд дөрвөн давхар руу авирч, хүүг дээш нь татаж авсан байна.
“Намайг тэр байшингийн хажуугаар өнгөрч явтал аймшигт зүйл болж, хүүхэд унаж нас барахаар байгаа нь харагдсан. Энэ чинь хүүхэд шүү дээ. Тиймээс би дээшээ авирсан. Бурхны авралаар би түүнийг аварч чадлаа” гэж Гассама ярьсан байна.
Парис хотын дарга Анн Идальго цагаач залуу руу биечлэн залган талархал илэрхийлж, түүний үйлдлийг баатарлаг гэж үнэлсэн байна. Тэрбээр цагаач залууд Францад ажил олж, сайхан амьдрахад нь туслахаа амлажээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон цагаач залууг Елисейн ордонд урьж, ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлжээ. Макрон түүнд Францын иргэншилтэй болоход нь тусална гэдгээ мэдэгдсэн байна. Парисын нэгэн гал түймэртэй тэмцэх алба Мамуду Гассамаг ажилд авахад бэлэн байгаа гэнэ.
Тагтан дээрээсээ унаж амиа алдах шахсан хүүгийн аавыг эцэг эхийн үүргээ биелүүлж чадаагүй гэж байцааж эхэлсэн байна. Харин хүүгийн ээж нь тухайн үед Парист байгаагүй аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
Манай Энхтайваны шугамаар очсон залуус ч бас хаа нэг дажгүй мэдээлэл дуулгаж байсан шүү.
Хүний хүүхэд хүн авраад ивээлд нь орж байхад манай хүүхэд хулгай хийгээд шоронд нь ордог.
Baharhaj bna, setgel sain bol zaya sain gej ene dee
Бахархаж байна
Сэтгэл сайн бол заяа сайн гэдэг үг үнэхээр юм даа.Энэ залуугийн нинжин сэтгэл,зүтгэл,хүүхдийн амь авраад зогсохгүй, өөрийнхөө хувь заяаг сайнаар эргүүллээ шүү дээ.Эр зориг, залуу хүний эрчтэй эрүүл бие бяалдарын гайхамшигаар бахархаж байна.
МУНДАГ. ЭНЭ БОЛ ХҮН.
Mundag zaluu