Сонгуулийн санал авахын тулд хөлбөмбөгийн карт ашиглажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Перугийн нийслэл Лима хотын захирагчид нэр дэвшиж буй Бетси Кортегана сонгогчдын саналыг худалдаж авах нэгэн мэргэн арга олсон байна. Тэрээр хотын оршин суугчдад хөлбөмбөгийн үнэгүй альбом болон картыг саналаар нь солин өгөхөөр болжээ.

Перугийн хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон нь тус улсын ард иргэдийн дунд жинхэнэ тэсрэлт үүсгэсэн. Энэхүү тохиол сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаа болж байгаа учраас арга ч үгүй юм.

Хөлбөмбөгийн шигшээ баг нь ДАШТ-д орохоор болсон баярт үйл явдлыг тохиолдуулан тус улсад тусгай цувралын альбом, цуглуулгын картууд гаргажээ. Тэдгээр нь асар их эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд худалдаанд гарсан эхний 10 хоногт гэхэд л 140 тонн ууттай стикерүүд борлуулагдаж дууссан гэнэ.

Тэд заримдаа тэр бүр хүссэн хүн бүхэнд олдоц муу байгааг нэр дэвшигч Кортегана овжноор олж харжээ. Хөлбөмбөгийн картууд худалдан авах хүмүүс урт дараалалд зогсон, олдоц ховор байгаа учраас заримдаа хоорондоо зодолдох явдал ч мэр сэр гарсаар байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top