АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Америкийн реалити шоуны од Ким Кардашьяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Трамп энэ талаараа “Тветтер” хуудсандаа бичсэн байна. “Ким Кардашьянтай гайхалтай уулзалт хийлээ. Шоронгийн шинэчлэлийн талаар болон ял шийтгэлийн асуудлаар ярилцлаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч “жиргэжээ”.
Трамп өмнө нь Ким Кардашьяны нөхөр, рэпер Канье Уэст “Твиттер”-ээрээ дамжуулан түүнийг дэмжсэнд талархал илэрхийлж байсан юм.
Америкийн реалити шоуны од Ким Кардашьян Цагаан ордонд Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний зөвлөх, хүргэн Жаред Кушнер нартай цаг орчим ярилцжээ. Тэд хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон 63 настай эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар ярилцсан байна. Ким Кардашьян нь хар тамхины хэрэгт анх удаагаа холбогдож, бүх насаараа хоригдох ял сонссон Алис Мэри Жонсон гэх эмэгтэйн ялыг хөнгөрүүлэх зорилготой олон нийтийн ажлыг эхлүүлээд байгаа билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Neg yum bododj baigaa da
Galzuu uvgun
Олон нийтийн үгийг сонсож байгаа нь нийгэм эрүүл буйн шинж.