ЕХ-ны хамгийн дуулгавартай орон ОХУ-аас уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Хий дамжуулах “Турецкий поток” хоолойг Москвагийн зүгээс Болгар руу сунгахад бэлэн байна. Орос улс Белене дахь атомын цахилгаан станц бүтээн байгуулах төсөл рүү эргэн очиж магадгүй нь. Энэ тухай Ерөнхийлөгч Владимир Путин Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовтой уулзсаны дараа өгүүлжээ.

Дээрх хоёр төслийг цагтаа Болгар улс тасалдуулж байсандаа одоо харамсахад хүрээд байгаа бололтой. Өнгөрөгч долоо хоногт Болгарын Ерөнхийлөгч Сочид ирж байсан бол түүний дараахан Ерөнхий сайд нь Москвад хүрэлцэн ирсэн аж.

Путин түүний гарыг халуун дотноор атган угтахад, Болгарын Ерөнхий сайд тэврэлтээ дэлгэж, тэд олон жилийн турш хүйтэн хөндий харилцаатай байгаагүй мэт харагдаж байв. Бойко Борисов цагтаа “Южный поток” төслийг тасалдуулахын тулд бүгдийг хийж байсан учраас “Белене” АЦС баригдаж дуусалгүй үлдсэн билээ.

Харин одоо энэ тухайгаа тэрээр: “Бид сургамж авсан” хэмээн Кремльд мэдэгджээ. “Би өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний дарамт шахалт үүсгэж байсныхаа төлөө буруугаа хүлээж байна. Та нар харин энэ бүхнийг муугаар санаж үлдээгүйд би их баярлаж байгаа” хэмээн Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов уучлал хүссэн байна.

“Турецкий поток”-ын хоёр дахь салааг Болгарын газар нутаг хүртэл сунгаж өгөхийг тэд Оросоос хүсч байгаа бөгөөд Европын бусад улс орнууд руу хий дамжуулагч улс болохоор шийджээ.

Болгар улс сүүлийн жилүүдэд Европын Холбоо /ЕХ/-ноос өгсөн бүхий л дохио, зааврын дагуу ажилласнаараа өөрсдөдөө асар их хохирол учруулсан байна. Тэд ЕХ хариуд нь тэдэнд дэмжлэг үзүүлнэ хэмээн итгэж найдаж байсан хэдий ч ёстой л нөгөө “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр болсон аж.

“Бид ЕХ-ны хамгийн сахилга баттай, дуулгавартай орон байсан учраас бүхий л “Потокууд” манайхыг тойрч өнгөрсөн. Энэ байдалтай холбогдуулан бидэнд муу зүйл санаж үлдээгүйд би маш их талархаж байна” гэж Бойко Борисов өгүүлжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(172.56.3.32) 2018 оны 06 сарын 02

Uls turiin soyoltoi bna

0  |  0
Wrld(188.154.164.62) 2018 оны 06 сарын 01

Mash uhaantai ,zorimog shiidver gargajee! EX ene ter gej bhaar orosiig tushisen n iluu boditoi. Zuw alham!

0  |  0
Зочин63(150.129.142.210) 2018 оны 06 сарын 01

bolgar tarag aldartai

0  |  0
Bbbb(150.129.140.42) 2018 оны 05 сарын 31

90 оноос барууныхны шүтэж хойд хөршөө үл ойшоосноос Орос Хятадыг холбох хоолойнууд манайхыг тойрсон.Ядаж ШХАБ.д элссэн арай ондоо байлаа

0  |  0
mongol(27.123.214.114) 2018 оны 05 сарын 31

Aldaagaa uhaarna teriigee zashaar oroldono gedeg bol mash ih tevceer zorig. Bargiin hun ingej cadahgui. Boditoor harj cadjee.

0  |  0
зочин(64.119.17.75) 2018 оны 05 сарын 31

өө за эд ингж балрх гж?их дуулгавртй бвл хоолой тойрдг юм бнашдэ.болгр мнглтй адил бна у? мнгл блгртй адил бнау?

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 31

mongol evrop, amerik gej guiseer baigaad sonoj baigaa shdee, mongol shig zogsongi hogjdoggui , uls torchid ni yuch oilgodoggui oron baihgui dee

0  |  0
Po(112.72.11.114) 2018 оны 05 сарын 31

Galt tereg yvcan shde araas n orilood odo zogsohgui e

0  |  0
Иргэн(203.217.139.225) 2018 оны 05 сарын 31

Manaih uy bodoj baigaa bol? Amerik, Europe gej ih sevsen dee.

0  |  0
Хорлоо(202.179.31.1) 2018 оны 05 сарын 31

Маш том улс төрийн соёл, дипломат ёс байна. Мундаг удирдагч юмаа.

0  |  0
Top