Трампын эхнэр “сураггүй алга болжээ”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

Меланья Трамп алга болжээ. 180 см өндөр, загвар өмсөгч мэт бие хаатай бүсгүй, бас Америкийн Ерөнхийлөгчийн эхнэр. Тэргүүн хатагтайг алга болсон талаар тус орны хэвлэл мэдээллийнхэн жинхэнэ медиа давалгааг өрнүүлж байна.

Меланья G7 дээд хэмжээний уулзалт болон Сингапурт Ким Жон Ун-тай уулзахад нь Ерөнхийлөгчийг дагалдан явахгүй хэмээх мэдэгдэл ням гаригт хийгдсэнээс хойш баахан дуулиан шуугиан үүсээд байгаа бололтой. Энэ тухай прайм-тайм мэдээнээс авахуулаад цэнгээнт ток-шоу хүртэлх бүхий л мэдээллийн сувгаар шуугиж байгаа аж.

Америк орон Тэргүүн хатагтайгүй 24 хоножээ. Ийм тохиолдлыг тус улсын хэвлэл мэдээлэл өмнө нь хараагүй гэнэ.

“Цагаачдын хаягдаж үрэгдсэн хэдэн мянган хүүхдийн тухай мэдээллийг Дональд Трамп бидэнд мэдээлэх шаардлагагүй. Харин бид Меланьяг харах ёстой. Түүнийг амьд гэдгийн баталгааг... Өнөөдрийн сар, өдөр бүхий сонинг тэр хаана бариад сууж байгаа зургийг... эсвэл чихийг нь... сүүлчийн удаа хүрзтэй нөхөртэйгөө хамт зогсож байхыг чинь харсан нь сайны дохио биш шүү” хэмээн нэгэн цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч өгүүлэх аж.

Өнгөрөгч тавдугаар сарын 14-нд Тэргүүн хатагтай бөөрний мэс ажилбарт орсон учраас хэсэг хугацаанд эмнэлэгт байх тухай Цагаан ордон мэдээлж байсан билээ. Гэвч сэтгүүлчид түүний тухай хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийлэл, тэр ч бүү хэл, Трампаас салсан маягаар таамаглах сонирхолтой байгаа аж.

“Тиймэрхүү мэс ажилбарын үед бараг ганц хоногийн дараа л хөл дээрээ босдог тухай хэдэн арван эмч нар баталж байна. Меланья тэргүүн хатагтай нарын орчин үеийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар олон нийтэд үзэгдэлгүй алга болчихлоо” хэмээн Vanity Fair мэдээлжээ.

Харин тэргүүн хатагтайн хэвлэлийн нарийн бичиг болон Меланья өөрөө твиттер хуудсаараа дамжуулан сэтгүүлчдийг тайвшруулахыг оролдсон байна. Тэрээр эрүүл саруул, ямар ч асуудалгүй байгаа тухайгаа илэрхийлсэн хэдий ч сэтгүүлчдэд энэ нь хангалтгүй байгаа бололтой. Меланья алга болох нь л тэдэнд хамгийн сонирхолтой байгаа аж.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochuin(43.243.161.15) 2018 оны 06 сарын 07

Manai erunhiilugch neeree yagaad terguun hatagtaigaa haruuldagguin bol oo

0  |  0
Зочин(182.160.5.129) 2018 оны 06 сарын 06

сандраад байх юу байнаа. Тэр чинь дөнгөж сая долоон буудлын автобусны буудал дээр зуслангийн автобус хүлээгээд Батаатай морожин долоогоод зогсож байна лээшдээ

0  |  0
(202.131.246.180) 2018 оны 06 сарын 06

Америкчууд Трампын нэр хүнд рейтингийг унагаах ээлжит сенсаацаа дэгдээж байгаан, алга болоод байхдаа яахавдээ

0  |  0
irgen(150.129.143.74) 2018 оны 06 сарын 06

manaih bur baihgui shde terguun hadagtai

0  |  0
сараа(66.181.164.222) 2018 оны 06 сарын 06

Эхнэргүй ерөнхийлөгч нар моодонд ороод байгаа ш дээ.

0  |  0
амрү. (124.158.106.141) 2018 оны 06 сарын 06

Залхаж байгаа биз дээ. Залуу хүн өөрийг хардаг болоо биз.

0  |  0
догоо(66.181.164.222) 2018 оны 06 сарын 06

ким кардашьянтай уулзаад ууоыш нь хүргэж л дээ.

0  |  0
Москва(31.173.84.6) 2018 оны 06 сарын 06

Их засварт орж байгаа байлгуй дээ

0  |  0
Зочин(112.72.14.241) 2018 оны 06 сарын 06

Муухай кимтэй уулзахаас сэжиг хүрдэг биз.

0  |  0
Top