Зорчигч эмэгтэйн сүрдүүлгээс болж онгоц яаралтай газарджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 “Virgin Australia” агаарын тээврийн компанийн онгоц хэдхэн цагийн өмнө Австралийн Аделаид хотын нисэх буудалд яаралтай буулт хийжээ. Зорчигч эмэгтэйн заналхийлэл олон хүнийг айлгасан талаар “АBC” телевиз мэдээлсэн байна.

Мельбурн-Пертийн чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц хөөрснөөс цаг орчмын дараа нэгэн зорчигч эмэгтэй бие нь муудаж байгаа талаар хэлжээ. Тэрбээр онгоцыг яаралтай газардахыг шаардаж, шаардлагыг нь биелүүлэхгүй бол хүмүүсийг хөнөөж эхэлнэ гэсэн байна. Тийнхүү онгоц Аделаидын нисэх буудалд газардаж, цагдаа нар эмэгтэйг баривчилжээ.

Агаарын тээврийн компанийн төлөөлөгчийн ярьснаар зорчигч нар болон нислэгийн багийн гишүүд бэртэж гэмтээгүй гэнэ. Уг эмэгтэй мөрдөн байцаалтад бүрэн дүүрэн хариулт өгч байгаа аж. Түүнийг ямар зүйл ангиар буруутгах нь одоогоор тодорхойгүй байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top