Францад багш, сурагчдыг ухаалаг утас ашиглахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 Францын парламент сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох хуулийн төслийг баталжээ. Тус улсын Боловсролын яам бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ гар утас хэрэглэхийг хориглох хуулийг санаачилсан билээ. Энэхүү хуулийн дагуу 15-аас доош насны сурагчид ухаалаг гар утсаа ангидаа болон сургуулийн орчин тойронд ч ашиглаж болохгүй.

Түүнчлэн багш нарыг ажлын цагаар гар утсаа ашиглахыг хориглох аж. Хуулийн төсөлд энэ талаарх нэмэлт өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж байгаа талаар Францын хэвлэлүүд мэдээлжээ.

Шинэ хичээлийн жилээс буюу ирэх есдүгээр сараас эхлэн багш, сурагчид сургууль дээрээ гар утас хэрэглэхгүй аж. Францад 12-17 насны сурагчдын 90 гаруй хувьд нь ухаалаг гар утас байдгийг тогтоосон байна. Тэднийг сургууль дээрээ утсаа ашиглахыг нь хориглосноор хичээлдээ илүү анхаарч, цахим орчинд сурагчдыг гадуурхах, садар самуун зэрэг зүйлд уруу татагдахаас хамгаална гэж Францын парламент үзэж байгаа юм.

Тэгвэл зарим ажиглагч, шүүмжлэгч нар энэхүү хуулийн хэрэгжилтийг хянах боломжгүй гэж үзсэн байна. Гэхдээ Франц улс хүүхдүүдийг ухаалаг гар утсанд донтуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч чадлаа. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр дээрх арга хэмжээг авахаа мэдэгдэж байсан билээ.

media

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
coogi(203.91.115.37) 2018 оны 06 сарын 09

Yag zuv manaid bas iim xuulitau bolvol taarna manaixan bas arail dendvv orj bgashdee xvvvxdvvd xicheeldeeree facebook uxaaf

0  |  0
Top