Японы өмнө зүгт хар шуурганы түгшүүр зарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 10

Японы Цаг уурын үндэсний төвөөс өнөөдөр тус улсын өмнө зүгт орших Дайто арлууд дээр хар шуурганы түгшүүр зарласан байна.

“Маликси” хар салхи ойртож буйтай холбогдуулан орон нутгийн эрх баригчдын зүгээс нутгийн ард иргэдийг түр хугацаанд аюулгүй газарт нүүн шилжихийг зөвлөсөн тухай NHК телесуваг мэдээлжээ.

Одоогийн байдлаар, хар шуурга зүүн-хойд зүгийг чиглэн цагт 30 км хурдтай явж байгаа бөгөөд маргааш гэхэд, Токиогоос өмнө зүгт орших Идзу арал руу ойртож ирэх бололтой.

Хар шуурганы голомт хэсэгт салхи 40 м/секунд хурдтай байгаа бөгөөд түүний нөлөөгөөр Японы төв хэсгийн хэд хэдэн районд хур тунадас 200-250 мм хүртэл унаж болзошгүй талаар цаг уурчид урьдчилан анхааруулж байна.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top