Хойд Солонгосын Air Koryo компанийн Ил-76 ачааны онгоц Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд газардсан байна. Японы NHK телесувгийн сурвалжлагчид энэ тухай мэдээлжээ.
Тэнд өгүүлснээр, энэхүү ачааны онгоц нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы хөлөглөх хувийн автомашинуудыг ачиж ирсэн бололтой. БНАСАУ-ын удирдагч өнөөдөр Сингапурт ирэх юм.
Түүнийг энэ оны гуравдугаар сард Хятадын Далянь хотод айлчлах үед яг ийм онгоцоор машинуудыг аваачиж байсан аж.
Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг Ким Жон Ун-ыг Дональд Трамп-тай уулзахаар Пхеньянаас нислээ хэмээн өмнөхөн нь мэдээлж байсан билээ. Ким Жон Ун хуучнаар зөвлөлтийн үйлдвэрийн Ил-62 онгоцоор ниссэн хэмээн NHK таамаглаж байна.
Одоогийн байдлаар, Америкийн удирдагч Дональд Трамп мөн Сингапурыг зорин хөдөлсөн бөгөөд 12-нд Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд Ким Жон Ун-тай уулзана.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )