ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 8-нд Хятадад очсон билээ. Энэ нь түүний ахин сонгогдсоноос хойш БНХАУ-д хийсэн анхны албан ёсны айлчлал юм. Хятадын дарга Си Зиньпин ч мөн өөрийн бүрэн эрхийг саяхан баталгаажуулсан.
Тяньжин дахь Мөсөн ордон дуу хөгжмөөр эгшиглэнэ. Хятадын хөгжөөн дэмжигчид орос хэл дээр бичсэн уриа лоозонгууд гартаа барьжээ. Орос болон Хятадын залуучуудын багийнхны нөхөрсөг тоглолт болж байгаа аж. Бүгд л өндөр хэмжээний зочид төлөөлөгчидтэй ярилцахыг хүснэ. Владимир Путин, Си Зиньпин нар шайб цохихоор мөсөн талбай дээр гарч ирлээ.
Путинд Хятадын 11 дугаартай футболк гардуулсан бөгөөд Оросын Ерөнхийлөгч уламжлал ёсоор ийм дугаартай тоглодог. Харин Хятадын дарга Оросын клубын билэг тэмдэг бүхий дурсгалын бэлэг хүлээн авчээ.
Тяньжин хотноо хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан бэлэг солилцсон байна. Владимир Путин энэ удаад Алтайн хуш модоор урласан орос угаалгын онгоцыг хамтрагчдаа бэлэглэсэн бөгөөд Си Зиньпин түүний чанарыг өндрөөр үнэлсэн гэнэ.
Хариуд нь Си Зиньпин эртний хөгжмийн зэмсэг-арфа гуцинь-ийг Владимир Путинд дурсган, дээр нь бас Оросын Ерөнхийлөгчийн хуулбар баримлыг бэлэглэсэн аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )