Tesla компани 4000 ажилтнаа цомхотгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Америкийн Tesla компани нийт ажилтнуудынхаа 9% буюу 4000 гаруйг нь цомхотгохоор төлөвлөж байна. Компанийн зарлагыг багасгаж, цахилгаан автомашины үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргаснаа тус компанийн тэргүүн Илон Маск өөрийн твиттер хуудсаар мэдээлжээ.


Энэ талаарх мэдээлэл аль хэдийн америкийн хэвлэлүүдээр түгээд эхэлсэн тул компанийн доторх асуудлаа нууцлаад байх шаардлагагүй хэмээн Илон Маск дурдсан аж.

Tesla компани сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин, улам боловсронгуй болсноор зарим ажлын байруудын үүрэг өөрчлөгдөн, заримыг нь хослон гүйцэтгэх боломжтой болжээ. Иймд компанийн зардлыг танах зайлшгүй шаардлагын улмаас улс орон даяарх ажилтнуудынхаа 9%-ийг цомхотгохоор болсон байна.

Tesla барилгын материалын сүлжээ дэлгүүр болох Home Depot-той гэрээгээ сунгалгүй, нарны эрчим хүчний салбар дахь төсөлдөө илүүтэй анхаарлаа хандуулахаар шийдсэн аж.

2018 оны эхний улирлын дүнгээр гэхэд, Tesla компани 710 сая долларын алдагдал хүлээгээд байгаа нь тус компанийн хувьд дараалсан тав дахь удаагийн санхүүгийн алдагдал хэмээн The Wall Street Journal мэдээлжээ.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top