Македоныг өөрөөр нэрлэхийг АНУ дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

 АНУ-ын Төрийн департамент Грек болон Македон улсын хоорондын зөвшилцлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хоёр улс Македоныг Бүгд найрамдах Хойд Македон улс гэж нэрлэхээр зөвшилцсөн байна. АНУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хезер Науэрт мэдээлэхдээ “АНУ нь Грек болон Македоны Ерөнхий сайд Алексис Ципрас, Зоран Заев нарт нэрлэлтийн асуудлаарх маргаанаа шийдвэрлэж, түүхэн зөвшилцөлд хүрсэнд баяр хүргэж байна” гэжээ.

АНУ түүнчлэн Македоны нэршил нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх болно гэсэн байна. Мөн аюулгүй байдлыг чангатгаж, бүс нутагт хөгжил цэцэглэлтийг авчрах болно гэжээ.

Грек, Македоны энэ жишээ нь алсын хараа, зориг, харилцан хүлээн зөвшөөрсөн шийдлийг байнга эрэлхийлдгийг харууллаа гэж АНУ дүгнэсэн байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд тус хоёр улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Бүгд Найрамдах Македон Улсын Ерөнхий сайд Зоран Заев тус улсыг Бүгд Найрамдах Хойд Македон улс гэж нэрлэхээр болсныг батлан мэдээлсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top