АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа Ардчилсан намын 10 гишүүнтэй нууц уулзалт хийсэн байна. “CNN” телевизийн мэдээлснээр Обама намынхаа нөхдөд одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампыг хэрхэн сөрөн зогсох талаар зөвлөсөн бололтой.
Барак Обама АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден, Массачусетс муж улсын амбан захирагч асан Девал Патрик, Нью-Жерси муж улсын сенатч Кори Букер, Шинэ Орлеан хотын дарга асан Митч Ландрье, Лос-Анжелес хотын дарга Эрик Гарцетти, Ерөнхий прокурор байсан Эрик Холдер, Вермонт мужийн сенатч Берни Сандерс, Массачусетс мужийн сенатч Элизабет Уоррен зэрэг нэлээд хэдэн улстөрчтэй уулзжээ. Экс ерөнхийлөгч намын нөхдөдөө Доналд Трампын үйлдэлд хэрхэн хариу өгөх талаар болон түүний гаргаж байгаа шийдвэрүүдийг ажиглахыг зөвлөсөн талаар “CNN” телевиз мэдээлсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хар сармагчны үгэнд орох хүн байна уу????