Жүжигчин Роберт Де Ниро-д Трамп “хариу барилаа”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холливудын алдартай жүжигчин Роберт Де Нирогийн түүнд хаягласан доромжлолын үгсийн эсрэг өөрийнхөө Твиттер хуудсаар дамжуулан хариу өгсөн байна.

“Роберт Де Ниро бол кинонд тоглох үедээ жинхэнэ боксчдоос толгойдоо цохилт авсаар байгаад маш бага IQ-тай болчихсон хүн юм байна. Би өнгөрөх шөнө түүний тоглосон киног үзээд тархи толгой нь доргисон гэдэгт жинхэнээсээ итгэчихлээ” хэмээн Трамп бичжээ.


Түүний өгүүлснээр, Роберт Де Ниро АНУ-ын эдийн засаг урд өмнөх үеэс хамаагүй сайжран, олон компаниуд тус улс руу “ахин хөрөнгөө юүлж” байгааг сайн ойлгохгүй байна гэжээ.


Дашрамд дурдахад, жүжигчин Роберт Де Ниро театрын уламжлалт “Тони” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Трампын тухай цензургүй үг хэллэг ашиглан доромжилсон билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnn(77.190.209.125) 2018 оны 06 сарын 13

goe helsen zorigtoi jujigchin hairtai shu ROBERT

Top