Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар хуримаа хийгээд сар болох гэж байна. Энэ хугацаанд тэдний гэр бүл, найз нөхөд, эксүүдийнх нь талаар шар хэвлэлүүд өдөр бүр мэдээлж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сэтгүүлч нар генетикчтэй уулзаж, ханхүүгийн хүүхэд ямар арьс, үс, нүдтэй байхыг тодруулжээ.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Их Британийн ханхүүгийн хүүхэд өнгөт арьстай төрөх магадлал өндөр гэнэ. Меган Маркл аавынхаа талаас англи, ирланд, герман цустай бол ээж нь африк-америк хүн юм. Бүсгүйд эцэг эхээс нь бараан өнгийн буржгар үс, бор нүд өвлөгджээ. Харин ханхүү Харри цайвар арьстай, европ төрхтэй, цэнхэр нүд, буржгар үстэй билээ.
Генетикч нар тэдний дундаас төрөх хүүхдийн нүдний өнгийг 100 хувь баттай хэлж чадахгүй ч арьс нь цагаан биш байх нь тодорхой гэжээ. Өнгөт арьсны ген нь цагаан арьсныхыг давамгайлдаг учир Харри, Меган нар өнгөт арьстай хүүхэдтэй болох өндөр магадлалтай аж. Харин үс нь Харригийнхтай төстэй өнгийн, нүд нь бараан байх гэнэ. Хүүхдийн царайны ерөнхий төрх нь африк-америк хүмүүстэй төстэй байх аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
omg
Kk angli ungut aristan hanhuu esbel gunjtei bolh n dee