АНУ-ын Флорида мужийн Орландо хотын цагдаагийн газар руу нэгэн эмэгтэй утасдаж, найз залуу нь зодоод байна гэх дуудлага өгчээ. Тэрбээр найз залуу болон дөрвөн хүүхдийн хамт нэгэн байрны хоёр давхарт амьдардаг байсан гэнэ. Эмэгтэй зугтаж болох байсан ч хүүхдүүд нь гэмт хэрэгтэнтэй хамт үлдсэн учир чадаагүй аж. Цагдаа нарыг очиход гэмт этгээд тэдэн рүү гал нээж, нэг цагдааг хүндээр шархдуулсан байна. Уг этгээд тийнхүү хүүхдүүдтэй хамт байранд хоргоджээ.
Хүүхдүүдийн бага нь дөнгөж нэг нас хүрсэн байсан гэнэ. Бусад нь зургаа, 10, 11 настай байжээ. Тэднийг барьцаалсан 35 настай Гэри Уэйн Линдси гэх эрэгтэй нь нэг бус удаа баривчлагдаж байсан аж. Хулгайн хэргээр удаа дараа баривчлагдаж, найз бүсгүй рүүгээ дайрч, долоон сартай хүүгийнхээ аминд хүрэх шахсан түүнийг удалгүй сулласан байсан нь хачирхалтай байгаа гэнэ.
Уг этгээд хүүхдүүдэд гэмтэл учруулахгүй гэж амлаж, тэднийг барьцаалснаас нэг хоногийн дараа цагдаа нар хүүхдүүдийн нэг нь нас барсныг олж мэдсэн байна. Тэрбээр цагдаа нартай хэлэлцээр хийж, тэдний үгийг зөрчөөгүй ч яаж хүүхдүүдийн аминд хүрсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Нэг хүүхэд нь нас барсны дараа цагдаа нар байр руу дайрч ороход хүүхдүүд бүгдээрээ амьсгал хураасан байжээ. Тэдний хоёр нь гэмт хэрэгтний төрсөн хүүхдүүд байсан аж. Цагдаа нарыг ороход гэмт этгээд тэдэнтэй буудалцаж байсан гэнэ.
Цагдаа нар одоо түүний гэрт яагаад зэвсэг байсан, нэг бус удаа баривчлагдаад яаж хурдан суллагдаж байсан зэргийг нь судалж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
soliotoi mal
nogoo magtaad baidag amerikiinhan ni zec tsuhuivaa oorcdiin huuhdee alj baigaa um chenii bucdiin huuhdiig bodoh ch ugui alna biz