Засгийн газраа түлхэн унагах гэсэн Ерөнхийлөгч ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

 Мальдивын Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг хорих шийдвэр гаргажээ. Тэрбээр Засгийн газраа түлхэн унагахыг завдсан хэргээр өнгөрсөн хоёрдугаар сард хүргэнтэйгээ хамт баривчлагдсан байсан юм. Тус улсын эрүүгийн хэргийн шүүх Абдул Гаюмыг хууль бус үйлдэл хийсэн болохыг тогтоож, 19 сар шоронд хорих ял оноожээ.

“RT” агентлагийн мэдээлснээр экс Ерөнхийлөгчтэйгөө хамт Мальдивын Дээд шүүхийн дарга нь нэг шүүгчтэйгээ ял сонссон байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болох уу(66.181.186.14) 2018 оны 06 сарын 14

манайд ийм явдал болох уу

0  |  0
Top