ОХУ-ын ардын жүжигчин, алдартай найруулагч Станислав Говорухин таалал төгссөн байна. Тэрээр “Робинзон Крузогийн адал явдал”, “Уулзах газраа өөрчилж болохгүй”, “ХХ зууны далайн дээрэмчид”, “Хатагтай Вонгийн нууц”, “Ворошиловын мэргэн бууч” гэх мэт бидний сайн мэдэх олон сайхан киног бүтээсэн домогт уран бүтээлч байсан билээ.
Говорухин урлагийн салбараас гадна улстөрийн амьдралд идэвхтэй оролцож, 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байлаа. Тэрээр “Нэгдмэл Орос” намын нөлөө бүхий гишүүдийн нэг байсан юм.
Түүнийг “Барвиха” амралт сувиллын газарт таалал төгссөн тухай харамсалт мэдээг Оросын Төрийн думын дарга Вячеслав Володин нэгдсэн хуралдаан дээр мэдээлсэн байна. Парламентын гишүүд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэг минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг домогт жүжигчинд монгол улсын нэрийн өмнөөс гүн эмэнгнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлж бна дахин домогт жүжигчин болж төрх болтугай оху даа !