Хятадтай худалдааны маргаантай байгаагаас болж АНУ-ын эдийн засаг суларна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 16

 Европын Холбооны зөвлөх асан Паоло фон Ширахын үзэж байгаагаар АНУ, Хятадын хооронд худалдааны маргаан газар авч байгаа аж. Энэ нь Америкийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Паоло фон Ширах “АНУ-ын нэвтрүүлж байгаа татвар Хятадын өрсөлдөгчдийнх нь үйл ажиллагааг сааруулна. Энэ нь Америкийн эдийн засгийн зарим салбарт ашигтай байж болох ч үүнээс үүдэх үнийн өсөлт нь АНУ-д сөрөг нөлөө үзүүлнэ” гэж сэтгүүлч нарт ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадаас импортоор орж буй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан юм. Хятад улс үүний хариуд АНУ-ын 659 нэр төрлийн бараанд 25 хувийн импортын татвар ногдуулахаар болсон билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top