Энэ сарын 18-ны өглөө мөрдөн байцаагч бүсгүй өөрийн албан өрөөндөө амиа егүүтгэсэн хэрэг гарсан билээ. Уг бүсгүйн ээж нь охиныхоо цогцсыг авахаар өнөөдөр Лангепас руу нисэн иржээ. Талийгаач бүсгүй хотын цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд түүний энэхүү хэрэг улс орон даяар шуугиан үүсгээд байна.
Эмгэнэлт хэрэг удирдлагатайгаа зөрчилдсөнөөс үүссэн бололтой. Амиа хөнөөсөн бүсгүйн ээжийн өгүүлснээр, мөрдөн байцаагч эмэгтэйн дарга Дилара Муртазина түүнийг үхэлд хүргэсэн гэнэ. Амиа хорлохын өмнөхөн бүсгүй ээж рүүгээ утасдан ярьсан аж.
“Би түүнтэй тэр өглөө хоёр удаа ярьсан. Тэгэхэд зүгээр хэвийн л байсан. Харин дараахан нь тэр над руу залгаад, уйлж эхэлсэн. Охин минь, юу болов, ахиад даргатайгаа муудалцаа юу? гэж асуухад, “түүнийг ажлаас нь халаасай гэж хүсч байна” хэмээн хариулсан. Яагаад уйлсныг нь асуутал, “Зүгээр дээ, бүх зүйл хэвийн. Намайг уучлаарай, би танд хайртай” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын сүүлчийн яриа байсан” хэмээн бүсгүйн ээж дурсан өгүүлжээ.
Кристина ажил дээрээ унан нуруугаа гэмтээсний улмаас явж, сууж чадахгүйд хүрч эмнэлэгт 12 хоног хэвтсэн гэнэ. Гэтэл дарга эмэгтэй нь түүнийг худлаа баашилж өвчин хэллээ хэмээн загнажээ. Мөн гудамжинд мөхөөлдөс идэж, пепси-кола уудаг гэж бүх бие бүрэлдэхүүний өмнө бүсгүйг зэмлэн буруутгасан байна.
Кристина Барнаулаас Лангепас руу шилжихдээ ихэд баяртай байж. Учир нь, Хойд зүгт очиж ажиллахад нэг жилийг 1,5 жилээр тооцдог, мөн цалин хөлс нь ч нэмэгдэлтэй байдаг аж. Тэндээ ажиллаад байвал 8 жилийн дараа гэхэд Кристина тэтгэвэрт гарчих боломжтой байжээ.
Тэр шинээр ажилд орох өдрөөсөө л дарга эмэгтэйтэй таагүй харилцаатай болсон гэнэ. Түүнийг өмнөх дарга нь ажилд аваад удалгүй тэтгэвэртээ суухад Муртазина түүний албан тушаалыг хүлээн авчээ. Ингээд ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л Кристинад таагүй хандаад эхэлсэн аж. Түүнд ямар нэгэн хувийн шалтгаан байсан бололтой.
Тэдний харилцааг мэдэх бусад нь Кристинаг өөр хэлтэст шилжүүлэх гэтэл Муртазина дарга зөвшөөрсөнгүй. Тэр ч байтугай, “чамайг хаана ч ажилд авахгүй болгож чадна шүү” хэмээн заналхийлдэг байсан гэнэ. Бүсгүйг амиа хорлосны дараа дэргэдээс нь зурвас олдсон бөгөөд түүн дээр даргадаа хандан дараах зүйлийг бичсэн байж: "Хүссэн зүйлээ ингээд ав! Миний цогцсыг Барнаул хот руу илгээхийг хүсч байна. Үүнийг уншсаны дараа ээжид минь утсаар мэдэгдээрэй... Жич: Мөрдөн байцаах газарт. Тэр намайг амиа хорлоход хүргэсэн-цагдаагийн дэд хурандаа Муртазина Д.Г.Новш! Ингээд намайг зайрмаг идээд, хотоор зугаалдаггүйг мэдэж ав!”
Мөрдөн байцаагч бүсгүйн амиа хөнөөсөн энэхүү хэргийн талаар цагдаагийнхан албан ёсны тайлбар хийхээс одоохондоо татгалзаад байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 18 )
munkhnar eejee
Manaid bol hychinden tavilgin delgyyriin boss BAs uyachdin holbooni boss bas hynii Tom bandi hychin hiisen geed sonin deer garaad baisan
ийм удирдлагууд монголд ч гэсэн хог нэгээрээ байгаа тэглээ гээд хайран амиа хорлоно ч гэж юу байх вэ юм үргэлжид нэгэн хэвээрээ байна гэж байхгүй шүү дээ тэвчих л хэрэгтэй байждээ
Манайд бол ганц цагдаад ч биш төрийн бүх салбарт ийм хөгийн дарга нар байгаа.
Хаа газрын цагдаа хууль хүчний газар дандаа л хогийн гарууд ажиллах юм хогийн хүний амнаас гардаг үгийг мөр зэрэгцэн яваа нэгэндээ хэлсэн л байна худлаа дарга нэр зүүсэн тийрэн л байна
Ээээ яаж байгаан бэ хайран сайхан амь тэр новшийн хүүхнийг л далд оруулах хэрэгтэй байсым шдээ
ээжийгээ бододгүй тэнэг хог
Medrel muutai huniig evgui ajild tomiljee.mergejilee olsongui dee.ma ni hum
өөрийгөө биш тварийг нухах ёстой байсан
ёстой сэтгэл зүй муутай хүүхэн байж.
manaid bol daramtlal jiriin uzegdel shuu, manai busguichuud tesvertei, tevcheertei, setgeliin hattai, harin hogiin novsh shig darga nar denduu olon bga n gaslantai
МОНГОЛЫН ЦАГДААД ИЙМ ДАРАМТ МӨН Ч ИХ БИЙ ДЭЭ
Яах гэж ийм хачин юм бичдэг байна даа. Хар мэдээгээр амь зуугаад яахав дээ.
hun daramtalj taashaal awdag oodgyi alban tushaaltnuud exiin setgelgyi emegteicnuud bdag .. enehen yedee hyn daramtalj baxaa hangaj bgaa cn yiliin lai ergeed oort ni unadag uuniig medexed iluudexgyi ..