Трампын гадаад бодлогыг ихэнх америкчууд дэмжихгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй гадаад бодлогын чин хандлага тус улсын олонхи иргэдэд таалагдахгүй байгаа бололтой. Энэ тухай CNN телесувгийн явуулсан санал асуулгын үр дүн баталж байгаа аж.

Санал асуулгад оролцогчдын 53% нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад улс орнуудтай харьцаж буй байдалд сөргөөр хандсан бол, 39% нь Трампын гадаад бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Вашингтоны зүгээс ойрын холбоотнууддаа гаалийн татварын дарамт үзүүлэхийн оронд нөхөрсөг харилцаагаа хадгалж байвал илүү сайнсан хэмээн санал асуулгад оролцогчдын 60% нь үзжээ. Харин 25% нь тэднээс эсрэг саналтай байсан аж.

Барууны удирдагчид Дональд Трампыг хүндлэхгүй байна хэмээн тэдгээр оролцогчдын 2/3 нь дүгнэсэн бол, харин Трампын үед бүрэлдэж буй АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдалд ихэнх оролцогчид буюу 66% нь эерэг дүгнэлт өгсөн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trump!(182.160.2.101) 2018 оны 06 сарын 30

uls turiin yamarch medleui yum baij

0  |  0
zochin(64.119.23.120) 2018 оны 06 сарын 22

dangaarshil

0  |  0
Top