Олон зуун дүрвэгсдийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 25

Ливийн эргийн хамгаалалтын албаныхан энэ сарын 24 буюу өчигдөр тус улсын баруун эрэг орчимд 458 дүрвэгсдийн амийг аварсан байна. Тэд Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрэхээр зорьж явсан аж.

Ливийн нийслэл Триполи хотоос зүүн зүгт 120 км зайтай орших Эль-Хомс хотын эргийн ойролцоо хоёр резин завин дээр сууж явсан 361 цагаачийг эргийн албаны ажилтнууд аварсан бол, хоёр дахь ажиллагааны явцад Злитан хотын эрэг орчимд 97 дүрвэгсдийн амийг аварсан байна.

Дүрвэгсдийг Триполи хот дахь тэнгисийн цэргийн бааз руу илгээн, дараа нь нийслэл хот дахь цагаачдыг хүлээн авах төвд аваачсан бөгөөд тэдэн дунд 70 гаруй хүүхэд байсан гэнэ.

Хойд Африкийн болон Ойрх Дорнодын улс орнуудад зөрчил мөргөлдөөн хурцадсаны улмаас 2015 оноос хойш Газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг улс орнуудаар дамжин Европ руу хүрэх гэж тэмүүлсэн цагаачдын тоо эрс нэмэгдсэн билээ. Иймд Ливи улс хууль бус цагаачдын хувьд дамжин өнгөрөх гол цэг болж хувирсан аж. Тус улсын эрх баригчдын мэдээлж буйгаар, одоогоор Ливид 700 мянга гаруй дүрвэгсэд байрлаж  байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.42.4) 2018 оны 06 сарын 25

Дүрвэгчид гэж даварсан амьтад байх юмаа

0  |  0
Top