Өдгөө 45 нас хүрч буй Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу сүйт залуу болох “Америкийн аймшигт түүхүүд” цувралын бүтээгч Брэд Фальчукийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Италид амарчээ.
Үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүдийн нэгэн адил Гвинет 50 дөхөж байж сүй тавьсан нь гайхаад байх зүйл огтхон ч биш. Тэрээр залуудаа Брэд Питт, Бен Аффлек, Вигго Мортенсен, Скотт Спидман, Люк Уилсон, Брайан Адамс зэрэг алдартай, царайлаг залуустай амрагийн харилцаатай байсан гэдэг. Харин 2004 онд Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинтай гэрлэж, хүү, охинтой болцгоосон билээ.
Харамсалтай нь 10 жил үргэлжилсэн тэдний гэрлэлт 2014 онд дуусгавар болсон байдаг. Тэр үеэс л болзож эхэлсэн Брэд, Гвинет нар энэ онд сүй тавьснаар олон нийтийн шуугианыг нам дараад байгаа юм. Хүмүүс тэдний харилцаа үүрдийнх үү, зуурдынх уу гэдэг талаар ярихаа больсон. Харин 45 настай бүсгүйн биеийн галбир, гоо үзэсгэлэнгийн тухай л шуугих болжээ. People сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд тэргүүлж, үргэлж дээгүүрт бичигддэг Гвинет одоо ч сайхан хэвээрээ л байна. Тийм биш гэж үү.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ
ҮХСЭН ХАТСНЫХ НЬ ЦАРАЙЛАГ БАХ ВЭ ДЭЭ МАНАЙ ГУДАМЖИНД ЭНЭНЭЭС ГУЙЛАГ БИЕТЭЙ ЦАРАЙЛАГ ХҮҮХЭН ЗӨНДӨӨ БАЙНА,ЭНЭ АВГАЙ ШАР НОГООН ЦАРАЙ БАЛИАН ХАМАР ХЭНД Ч ХӨӨРХӨН ХАРГАДАХГҮЙ