Кайли Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болох уу

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 15

Форбес сэтгүүл саяхан Америкийн өөрсдөө хөрөнгөө буй болгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Эдгээр 60 эмэгтэйчүүдийн хөрөнгө нийлээд $71 тэрбум ам.доллар бөгөөд жагсаалтанд багтахад хамгийн бага нь $320 сая ам.доллартай байх шаардлагатай аж.

Жагсаалтын нэгдүгээрт, "ABC Supply" компанийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Диане Хэндрикс $4.9 тэрбум ам.доллартайгаар Америкийн хамгийн амжилттай яваа эмэгтэйчүүдийг тэргүүлсэн бол хоёрдугаарт, Мариан Илитч 4.3 тэрбум ам.доллартай жагсжээ. Тэрбээр "Little Caesers Pizza" сүлжээний эзэн юм. "Epic Systems"-ийн эзэн Жүди Фолкнер жагсаалтын гуравт 3.5 тэрбум доллартай орсон бол дөрөвдүгээрт, Мег Уитман 3.3 тэрбум ам.доллар, Жонелле Хант 3.2 тэрбум ам.доллартай багтав.

Харин алдарт Кардашиан эгч дүүсийн нэг,  21 нас ч хүрээгүй байгаа Кайли Женнер $900 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 27-д бичигджээ. Түүний Kylie Cosmetics нь хоёр жилийн өмнө байгуулагдсанаас хойш $630 сая долларын мэйкап борлуулжээ. Түүний бизнесийг хөгжүүлэхэд гол түлхэц болсон зүйл нь Инстаграмм гэжээ. Кайли Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болохоор сэтгэл шулуудсан байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top