Монгол Улс “Дэлхийн шилдэг зэвсэгт хүчний рейтинг”-ээр 87 дугаар байрт бичигджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

“Global Firepower Index” (GFP) бол дэлхийд хамгийн алдаршсан, хамгийн нэр хүндтэй рейтинг юм. GFP-ын суурь өгөгдлийн зорилго нь дэлхийн зэвсэгт хүчнүүдийн талаарх мэдээллийг цуглуулан, түүнд анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал байдаг. Одоогийн байдлаар дэлхийн армиудын хамгийн сүүлчийн рейтингийг энэ сард гаргасан бөгөөд түүнд 100 улсын зэвсэгт хүчний тухай мэдээллийг агуулсан байна. Цаашдаа энэ рейтингэд хамруулах улсуудын тоо өсөх юм.

Улс орны цэргийн хүчин чадлыг харьцуулахын тулд Global Firepower Index-ыг зохиогчид 55 төрлийн хүчин зүйлийг тооцсон үнэлгээний маш нарийн арга зүй ашигладаг аж. Ингэж тооцоолсны дүнд армиуд үнэлгээ (Power index буюу PwrIndex) авдаг. Энэ нь тухайн армийн боломжийг тусган харуулдаг. Үнэлгээг илүү бодитой болгохын тулд бонусын болон торгуулийн баллын систем хэрэглэдэг аж. Түүнээс гадна бодит шинж нь нэмэлт хэд хэдэн нөхцөл хангах ёстой:

  • Үнэлгээнд цөмийн зэвсгийг тооцохгүй,
  • Үнэлгээнд тухайн улсын газар зүйн онцлогийг тусгахгүй,
  • Үнэлгээнд зөвхөн зэвсэглэл болон техникийн тоо хэмжээг харгалзахгүй,
  • Үнэлгээнд зарим төрлийн нөөцийн үйлдвэрлэл болон хэрэглээг харгалзана,
  • Далайд гарцгүй улс тэнгисийн цэргийн хүчингүйн улмаас торгуулийн балл авахгүй,
  • Цэргийн флотын хязгаарлагдмал боломжийн төлөө торгуулийн балл авна,
  • Үнэлгээнд улс орны улс төр болон цэргийн удирдлагын онцлогийг харгалзахгүй.

Ингэж тооцоолсны дүнд таслалын ард дөрвөн тэмдэгт бүхий аравтын бутархай гарна. Төгс байдлаар бол улсын индекс 0,0000 байх ёстой. Гэхдээ бодит байдал дээр ийм төгс үзүүлэлт аль ч улсад байхгүй. Жишээ нь хамгийн сүүлчийн рейтингийн лидер АНУ гэхэд л 0.0857% гэсэн үнэлгээ авч, эхний арвыг Египет PwrIndex 1.404%-аар хаасан байна. Мэдээж хэрэг GFP рейтинг олон асуудал үүсгэдэг, гэхдээ л туйлын олон янзын хүчин зүйлийг харгалзсан харьцангуй бодит дүр зураг харуулж чаддаг.

“Global Firepower Index”-ийн судалгаагаар сүүлийн жилүүдэд АНУ тэргүүлэх болжээ. Энэ жилийн хувьд хоёрдугаар байрт ОХУ, гуравдугаарт БНХАУ, дөрөвдүгээрт Энэтхэг орсон бол тавдугаар байрт Франц улс жагсчээ. Манай улсын хувьд энэхүү жагсаалтын 87 дугаарт бичигдсэн байна.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top