Хэдхэн жилийн өмнө л Беркширээс гаралтай Англи жүжигчний тухай дэлхий нийт огтхон ч мэддэггүй байлаа. Хэдийгээр тэр Колин Ферт, Майкл Фассбендер, Том Харди нарын суралцаж байсан алдарт "Drama Centre London" сургуулийг төгссөн ч Эмилия карьерынхаа эхэн үед Их Британийн жижиг телевизийн савангийн дуурь, сурталчилгаа болон театрын жүжигт л тоглодог байжээ.
Харин түүний энэ байдал 2011 онд HBO телевиз америкийн зохиолч Жорж Р.Р Мартины "A Song of Ice and Fire" нэртэй адал явдал, уран зөгнөлт цуврал зохиолоор олон ангит кино хийх болсноор өөрчлөгдсөн юм. Тухайн үед Эмилия Кларк жижиг дүрүүдэд тоглохоос гадна, бармен, зөөгч, үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг олон төрлийн ажил давхар хийдэг байв. Гэхдээ тэр Дейенерис Таргерианы дүрийг бүтээх анхны жүжигчин байгаагүй юм.
Анх "Game of Thrones" кинонд "Луугийн эх"-ийн дүрийг жүжигчин Тамзин Мерчант бүтээх байсан ч тэрээр тодорхойгүй шалтгааны улмаас татгалзсан байна. Тиймээс "Game of Thrones" киноны уран бүтээлчид Мерчантыг яаралтай орлох хүн хайж эхэлжээ. Үүний дараахан Кларкийн төлөөлөгч түүн рүү утасдаж Дейенерис Таргерианы дүрийг санал болгосон бөгөөд Эмилия ажилдаа очилгүй, өвчтэй гэж хэлэн байж шалгаруулалтанд оролцжээ. Түүнд шалгаруулалтанд бэлдэхэд ердөө 24 цаг байсан ч дөрөв хоногийн дараа гэхэд тэр "Game of Thrones" кинонд тоглох болсноо мэдсэн байна. Ингэж л түүний дэлхийн од болох замнал эхэлжээ. Ингээд луугийн эхийн тухай сонирхолтой 13 баримттай танилцана уу.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )