Хүүхдийн аминд хүрсэн тэрбумтан нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

 Оросын Хабаровскт 71 настай тэрбумтан Игорь Неклюдов зүрхний шигдээсээр нас барсан талаарх мэдээ хойд хөршийн хэвлэлүүдээр явах болсон. “Дальрео” барилгын компанийн эзэн, сайхан сэтгэлтэй хүн гэгддэг байсан Игорь Неклюдов нь энэ сарын 17-нд нэгэн аялал жуулчлалын бүсэд болсон зам тээврийн осолд буруутай байжээ. Түүний машин ухрахдаа нэг настай хүүг дайрсан байна. Хүүхдийг эмнэлэгт хүргэхэд тэрбумтан өөрөө дагаж явж, тусламж үзүүлж байжээ. Гэвч хүү маш хүнд гэмтэл авсан байсан учир эмч нар түүнийг аварч чадаагүй байна.

Игорь Неклюдов нь хүүг нас барсныг сонссоныхоо маргааш зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрбумтны бие муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. И.Неклюдов нь олонд төдийлөн танил хүн биш байсан ч түүний ач хүү Григорий Мамурин Орост алдартай нэгэн. Тэрбээр “Мөнгө бүхнийг шийддэг” гэх “YouTube” сувгаараа олны танил болсон билээ. Хүмүүст гудамжинд нүцгэлж, шээс уух гэх зэргээр муухай үйлдэл хийхийг санал болгож, хариуд нь мөнгө өгдөг уг нэвтрүүлэг нь олны дургүйцлийг багагүй төрүүлдэг байна. Тэрбумтан Игорь Неклюдов ач хүүгийнхээ энэ үйлдэлд дургүйцэж, ээжээс нь түүнийг Москвагаас Хабаровск руу аваачиж, хянаж байхыг гуйж байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN (124.158.113.3) 2018 оны 07 сарын 24

nomtoibayar humuus dairch alchihad yu hiisen be mongolchud martamhai humuus yuma

0  |  0
ах(202.179.2.250) 2018 оны 07 сарын 23

Ум маани бадми хум пад

0  |  0
зочин(66.181.179.152) 2018 оны 07 сарын 21

s САЙН хүн байж дээ хөөрхий ум сайн амгалан болтугай

0  |  0
u(64.119.16.42) 2018 оны 07 сарын 20

saihan hvn chanartai hvn bnda byrhani orond dahiad hvn bolj torosei

0  |  0
гомдогч(59.153.84.210) 2018 оны 07 сарын 20

2 хүний аминд хүрсэн лүндэндорж яасан билээ. тодорхой цаг хугацааны дараа бас нэг юм болох байхдаа.

0  |  0
Зочин(139.5.218.213) 2018 оны 07 сарын 20

Ум мани бадми хум.

0  |  0
Эх хүн(66.181.161.69) 2018 оны 07 сарын 20

Хөөрхий дөө. Хүн чанартай схан сэтгэлтэй хүн байж дээ. Тэр нялх үрийн үхэлд маш их цочирджээ. 2-ланд нь эмгэнэл илэрхийлье. Ум маани Бадми хум

0  |  0
Sender (119.66.105.131) 2018 оны 07 сарын 20

Hvn chanar bna.chin setgeleesee gemshij hvleej abjee

0  |  0
aaa(202.21.106.155) 2018 оны 07 сарын 20

Nomtoibayar bol humuus dairch alchihaad bayar bayarlad bardamnaad yavaad bga yum bish uu

0  |  0
Top