Америкийн Миссури мужид живсэн хөлөг онгоцны ахмад зорчигчдодоо аврах хантааз өмсөхгүй байхыг зөвшөөрсөн байжээ. Энэ талаар хөлгийн ослоор гэр бүлийнхнээ алдсан Тиа Коулмэн гэх эмэгтэй “Fox News” телевизэд ярьсан байна. Түүний гэр бүлийн есөн хүн нас баржээ. “Надад маш хэцүү байна. Бид 11-үүлээ яваад хоёр нь л амьд үлдлээ. Дүүгийн хүүхэд бид хоёр үлдсэн. Би бүх хүүхдээ алдчихлаа” гэж эмэгтэй ярьсан байна.
Түүний хэлж байгаагаар хөлгийн ахмад нь зорчигч нартаа “Юунд ч санаа зовох хэрэггүй. Аврах хантааз өмсөх хэрэггүй” гэж хэлжээ.
Сүүлчийн мэдээллээр хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүний тоо 17 болсон байна. Ослын шалтгааныг тодруулж байгаа аж. Урьдчилсан байдлаар хөлөг ширүүн салхинаас болж живсэн гэх дүгнэлт гарчээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )