Ашиг орлогоороо үргэлж тэргүүлэгч, 24 настай, Канадаас гаралтай дуучин Жастин Биберийн тухай нэгэн сонирхолтой мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдэх болжээ. Тэрээр энэ сарын 13-нд модел, загвар өмсөгч Хэйли Болдуинтай сүй тавьсан байна. Тэднийг хамтдаа Нью-Йорк хотоор зугаалж байхыг папарациуд дурандаа буулгаж авчээ.
Жастин 21 настайдаа гэрлэж, 25 настайдаа аав болох мөрөөдөлтэй байжээ. Тэрээр залуухан эцэг байхыг юу юунаас илүү хүсдэг бөгөөд энэ нь түүний карьерт маш сайнаар нөлөөлнө гэж үздэг байна. Жастин хүүхэд байхаасаа маш их амжилтанд хүрсэн бөгөөд хэрвээ тэр одоо л гэр бүлтээ болж чадахгүй бол бусдын адил ганцаардмал нэгэн болж буруу замаар ч орж магадгүй хэмээн эргэн тойрныхон нь үзсэн байна.
Тиймээс эрт хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг нь гэр бүл нь дэмждэг байна. Гэхдээ түүний сонголт Селена Гомез биш Хэйли Болдуин байгаад бараг л дэлхий нийтээр цочирдоод байгаа юм. Учир нь Жастин, Селена нарыг эргэж нийлсэн гэсэн мэдээлэл цацагдаад тийм ч удаагүй. Тэднийг одоо л бие биесээ ойлгож, сайхан амьдрах нь хэмээн итгэж байсан олон зуун мянган фэнүүдийнх нь итгэл ийн талаар боллоо.
Жастин Селена Гомезоос салсныхаа дараа Хэйлитэй болзож байсан бөгөөд мөн л хоёр тийшээ болсон юм. Хэйли Болдуин АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа загвар өмсөгч, модел юм. Түүнийг 2017 оны хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр нэрлэж байсан билээ. Ямартай ч шар хэвлэлийнхний бай болсоор ирсэн дуучин Жастин Бибер сүй тавьлаа. Тэр дахиж Селенагаас болж хэн нэгнийг гомдоохгүй гэдэгт итгэх л үлдлээ хэмээн Hollywoodlife онцолсон байна.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )