Сирийг “Исламын улс”-аас чөлөөлөх нь Трампын гол зорилго

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Сирийн ардчилсан хүчин”-д Дашиш хотыг “Исламын улс” бүлэглэлийн дайчдаас чөлөөлсөнд баяр хүргэжээ. Помпеогийн энэхүү мэдэгдлийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас дамжуулсан байна. “Иракийг чөлөөлж, Сири дэх “Исламын улс”-д гарз хохирол учруулсан нь том амжилт. Гэхдээ бидний зорилго дуусаагүй. “Исламын улс”-ыг устгах нь Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний засаг захиргааны нэгдүгээрт тавьж байгаа асуудал хэвээр байх болно” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Курдүүдээс бүрдсэн “Сирийн ардчилсан хүчин” нь тус улсын хойд болон зүүн хойд хэсгийг хянаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Сири болон Иракийн хилийг “Исламын улс”-аас чөлөөлөх ажиллагааныхаа хоёрдугаар үеийг эхэлсэн талаар мэдээлж байсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.27.213) 2018 оны 07 сарын 23

munhnaran eej

0  |  0
Top