Канадын цагдаа нар Торонто хотод гал нээсэн хүн хэн болохыг тогтоожээ. Тус хотын оршин суугч, 29 настай Фейсал Хуссейн гэгч нь сэтгэлзүйн хувьд хүнд асуудалтай нэгэн байсан гэнэ. “Global News”-ийн мэдээлснээр залуугийн гэр бүлийнхэн буудуулж амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ. Хэрэгтний эцэг эх “Эм болон эмчилгээ хүүд минь тус болоогүй. Тэр сэтгэл гутрал болон сэтгэцийн өвчинтэйгөө бүхий л амьдралынхаа туршид тэмцсэн” гэсэн байна.
Залуу өчигдөр Торонто хотод гал нээж 14 хүнийг шархдуулсны хоёр нь нас баржээ. Тэрээр өөрөө амьсгал хураасан байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Nul aldaa
muu xar arabuud
Өөрөө амьсгал хураасан биш хүмүүсийг буудсаны дараа өөрөө өөрийгөө буудан хороосон.