FEMEN хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

 FEMEN хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Оксана Шачко Парист амиа хорложээ. Эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд цээжээ нүцгэлж явдаг Украины энэхүү эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь дэлхий даяар алдартай. FEMEN-ий гол хүмүүсийн нэг байсан Оксана Шачкогийн танилуудын мэдээлснээр, 31 настай бүсгүйн цогцсыг уржигдар байрнаас нь олсон байна. Гэхдээ яг хэзээ, юунаас болж амьсгал хураасныг нь шүүх эмнэлгийн албан ёсны шинжилгээгээр тогтоох гэнэ.

Идэвхтэн Оксана Шачко нь 2013 онд Францаас улс төрийн орогнол хүссэн билээ. Бүсгүй Парист очоод зураг зурж амьдарч байжээ. FEMEN хөдөлгөөний бас нэгэн төлөөлөгч Анна Гуцолын ярьснаар, Оксана амиа хорлохынхоо өмнө захидал үлдээсэн байжээ. Бүсгүй “Та нар бүгдээрээ хуурамч” гэж бичсэн байсан гэнэ.

Основательница Femen Оксана Шачко покончила с собой

 

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.134) 2018 оны 07 сарын 26

Барууын нохдын турхиралтаар тэдний гар хөл болж золиос болсноо ухаараад амиа хорложээ.Барууны ноход тэрнийг ашиглаж байсан болохоос тэд үнэхээр хүний эрхийн төлөө тэмцдэг билүү.Одоо Йемен гэдэг улсад Саудын садистууд ямар аймшигт харгислал,геноцид өдүүлж байга билээ.Тэгэхэд барууны ноход энэ тухай ярьж Саудын Аравт хориг арга хэмжээгээ авч байна уу.Үгүй шүү дээ.Хоёр нүүртэй хог шаарнууд

0  |  0
Hun(43.242.243.84) 2018 оны 07 сарын 25

Uneniig hojyy yhaarch de. Baahan niilj guigeed baisan nohod ni bodit baidal deeree bugd hydlaa gedgiig genet yhaarmagc uuriiguu horlohoos uur argagui boljee

0  |  0
.(202.9.41.209) 2018 оны 07 сарын 25

өөрийгөө таниулж чадсан мундаг эмэгтэй байлаа. тайван нойрс доо.

0  |  0
Album(66.181.191.177) 2018 оны 07 сарын 25

Ёстой бодит амьдралаас тасартлаа идэвхитэн байж дээ. Ум мани бадми хум.

0  |  0
Харамсагч(124.158.113.3) 2018 оны 07 сарын 25

Харамсалтай байна. Залуухан эмэгтэй үзэл бодлынхоо төлөө зоригтой тэмцэгч байсан шүү. Хүнийг үхүүлэх хамгийн хүчтэй зэвсэг бол хүсэл мөрөөдөл, өвчин эмгэг, ядуу зүдүү байдал биш харин өөрийнх үзэл бодол байдаг. Цэвэр ёс суртахуун, үнэнч шударга байдлын төлөө олон олон зүрх хүн төрөлхтний төлөө шатсаар ирсэн шүү.

0  |  0
Top