Сөүл хотын дарга ядуусын хороололд НЭГ САР амьдарна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

Нэгэн сонирхолтой мэдээллийг Korea times нийтэлжээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын даргаар сонгогдоод удаагүй байгаа Пак Үн Сүн гэргийн хамтаар ядуусын хороололд нэг сар амьдрахаар болжээ. Энэ нь түүний сонгуулийн үеэр өгсөн амлалтуудын нэг бөгөөд Сөүл хотын хөгжил тааруу хэсгүүдийн нэг болох Гангбукгуд амьдарснаар тус газар оршин сууж буй иргэдийн амьдралтай биеэр танилцаж, хөгжлийн шинэ бодлого, гарц гаргалгааг хийх болно хэмээжээ.

Пак Үн Сүний амьдрах байшин 30 м.кв жижиг хоёр өрөө, нэг угаалгын өрөөнөөс бүрдэж буй бөгөөд Засгийн газар нь түрээсийн төлбөрт сарын 1762 ам.долларыг төлжээ.

Хотын даргынхаа энэхүү үйлдэлд ард иргэд тун сайнаар хандаж буй бөгөөд, бидний амьдралтай биеэр танилцсаны үр дүнд тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, бүтээн байгуулалт, иргэдийн амжиргаанд илүү их анхаарал хандуулна хэмээн найдаж байна хэмээцгээжээ. Харин сөрөг намынхан нь түүнийг жижиг байшинд зургаа татуулж шуугиан тарихын оронд бодит өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн шүүмжилсэн байна. Гэхдээ Пак Үн Сүн олон нийтийн сөрөг хандлагад төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа аж.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(175.112.12.49) 2018 оны 07 сарын 26

Солонгосд ажилллахаар ирсэн бид чинь 200$ түрээсийн байр хөлсөлж амьдарч байна. Бид нар бол ядуугийн ядуу юм байна л даа.

0  |  0
ялгаа байнаааа(103.9.90.130) 2018 оны 07 сарын 25

Монгол улсын дарга нар ингэж амьдарч үл чадах учир нь тэд нар шоу хийж нэр хүндээ өсгөснөө юм хийлээ гэж хүмүүст ойлгуулах зорилгоой. Шинэчлэгч , шийдвэрлэгч цохигч ,өшиглөгч, хошгирогч гэж алдар цуугаа мандуулснаар хүмүүсийн амьдралд нэр боллоо гэж бүлтэрнэ

0  |  0
Зочин(103.9.90.130) 2018 оны 07 сарын 25

Мундаг хүн байна. Манай хэд ингэх юм бол ёстой яах болоо гэж бодохоор нүд бүлтрэх байх

0  |  0
ЗОК(203.91.118.180) 2018 оны 07 сарын 25

энэ бол хэт үсрэнгүй хөгжлийн энгийн жишээ, бид машин, байраар амьдралаа сольж удлаа, уг нь хэрэгтэй гэхдээ машин байр янз бүр л байдаг биз дээ, ГАНГАН МАНГАР ГАНИХАРСАН МАНАЙХААН

0  |  0
NNN(66.181.190.31) 2018 оны 07 сарын 25

BATBOLDOO BAYANHOSHUUND NEG SAR AMIDARAAD UZEE

0  |  0
жи ХОРООЛОЛ(64.119.24.39) 2018 оны 07 сарын 25

МАНАЙ ДАРГА НАР ИНГЭЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Ёаак(103.26.194.200) 2018 оны 07 сарын 25

Яаяа сарын түрээс нь ядуус гэхэд 1780 $

0  |  0
Top