Цагдаа нар дэлгүүрт барьцаалагдсан эмэгтэйг бууджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

 Лос-Анжелест дэлгүүрт гэмт этгээдэд барьцаалагдсан эмэгтэй цагдаа нарын суманд өртөж нас баржээ. “CBS” телевизийн мэдээлснээр хотын цагдаагийн дарга Майкл Мур энэхүү мэдээллийг баталсан байна. Түүний ярьснаар дэлгүүрийн ажилтан 27 настай Мелида Корадо нь цагдаа нар зэвсэгтэй этгээд Жин Аткинс гэгчтэй буудалцаж байхад суманд нь өртжээ. “Корадог нэгэн цагдаагийн суманд өртсөнийг шинжилгээгээр тогтоосон. Тун харамсалтай байна. Тэрээр дэлгүүрээс гарч, гэмт этгээдтэй ойрхон зогсч байсан” гэж цагдаагийн дарга ярьсан байна.

Дээрх хэрэг энэ сарын 22-нд Лос-Анжелесийн нэгэн хүнсний дэлгүүрт болжээ. Буутай этгээд дэлгүүрт байсан хүмүүсийг барьцаалсан байсан аж. Барьцаалагч этгээдийг баривчилсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top